Засгийн газрын 2016 оны 6-р сарын 9-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс… /нууцаас ил гаргасан/

352

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 6-р сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпораци”-д худалдах асуудлыг хэлэлцсэн байдаг. Ингэхдээ Засгийн газарт/төрд/ худалдан авах боломж, нөөц байсаар атал түүнийгээ огт боломжгүй мэтээр нийгэмд ойлгуулахаар уг хуралдаан дээр хэлэлцэж тохиролцсон ажээ…/Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийхдээ дурдсан/

Хуралдааны тэмдэглэлээс…

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: …За одоо монголчууд авч байгаа юм бол эсэргүүцээд байгаа юм алга даа. Засгийн газар нь энэ 49 хувиас нь эзэмших юм байдаггүй юм уу?

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Монгол тал өөрийн эдийн засгийн хүндрэлтэй байгаа учраас энэ нөхцөлийг худалдаж авах боломжгүй байгаа учраас хувийн компанид өгөх нь зүйтэй гээд ингэж үзэж байгаа гэж ойлгож байгаа.

Монгол улсын сайд М.Энхсайхан: Яг монгол хүний өмчлөлд очиж байна уу гэдгийг би чеклэх гээд байна. Тэр юмаа танилцуулахгүй байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ямар нэгэн хятадын эзэн ард нь байхгүй гэдгээ хариуцлагатайгаар,… 100 хувь монголын компани.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон: За тэгээд Засгийн газар давуу эрхээ шилжүүлж байгаа энэ тэр учраас, энэ 49 хувийг авч байгаа компани, Монгол улсын Засгийн газар хоёрын хооронд бас гэрээ байгуулж, цаашдаа яах юм, тэр хувьцаагаа зарах, зарахгүй, ямар хугацаанд хадгалах, эсвэл чөлөөтэй зарах, энэ бүх хувьцаануудыг зохицуулсан тийм баримт бичиг гаргах шаардлагатай юм шиг санагдаж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: За, Энхсайхан сайдын түрүүний хэлдэг 49 хувиа хүн худалдаж авчихаад, тэгсэн мөртлөө Засгийн газар давуу эрхтэй ч байна гэж хэцүү байх л даа. Ямар ч гэсэн хуулийн хувьд… Ингээд энэ аль аль талдаа хайчиндаа байгаа учраас нэг дэх өдөр хүртэл Засгийн шийдвэр гартал, тэрнээс цаашаа, та нар хэлэлцээндээ орохын өмнө нууцлалаа сайн хадгалах юмнуудаа сайн хийгээрэй.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Манайхаас нэг хүн оруулчих уу, манай гэрээ, эрхээс нэг хүн оруулчих.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: За тэгээд аятайхан, хэл ам нь үдээтэй, гайгүйхэн нэг хүнээ оруул. Тэрнээс хүрч ирээд балай балай гээд байдаг юм бол хэрэггүй. Тэгээд ингээд ажиллахаар ингээд яачих…

Хуралдаан 16.27-16.50 цаг хүртэл нийт 23мин үргэлжилжээ. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаанд оролцсон сайдууд:

  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
  • Шадар сайд Ц.Оюунбаатар
  • Монгол Улсын сайд М.Энхсайхан
  • Сангийн сайд Б.Болор
  • Батлан хамгаалахын  сайд Ц.Цолмон
  • Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
  • Уул уурхайн сайд Р.Жигжид
  • Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
  • Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
  • Эрчим хүчний сайд Д.Зоригт
  • Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа

49 хувийг худалдан авагч талыг төлөөлж оролцогсод:

  • Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал  О.Орхон
  • Худалдаа Хөгжлийн Банкны зөвлөх М.Мөнхбаатар
  • Худалдаа Хөгжлийн Банкны хуульч Ц.Пүрэвтүвшин

хариулах

Please enter your comment!
Please enter your name here