БНСУ-аас 700 сая воннын хөнгөлөлттэй зээл авна

758

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидлын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ.

Захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгосон байна. Тус хэлэлцээр нь [Tweet “Солонгос Улсаас Монгол Улсад 700 сая ам.доллартай тэнцэх солонгос вонны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй олгоно.”] Эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэй юм.

Уг хэлэлцээрийн дүнд нийт 15 төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн бөгөөд хэлэлцээрийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ээр дууссаныг 2020 он дуустал сунгахаар болжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here