Шадар сайд Х.Ганхуяг:
-Манай улс ШХАБ-ын уулзалтад ажиглагчаар оролцож, хажуугаар нь олон уулзалтууд хийлээ. Миний бие Монгол-ОХУ-ын Засгийн газрын комиссын даргаар ажилладгийн хувьд энэ ондоо багтааж 27-р хурлаа хийхээр тогтлоо. Засгийн газар хоорондын комиссын хурлаар тулгамдаж буй асуудлуудаа шийдэх нь чухал байдаг. Түлш, эрчим хүч, төмөр зам гээд олон асуудлууд байна.
Хамгийн том асуудал нь төлбөр тооцооны асуудал байна. Манай улс оросоос шатахуунаа худалдаж авахад төлбөр тооцоон дээр асуудал үүсдэг.
Бид одоо Орос банк байна уу, Хятад банк байна уу Америк банк байна уу оруулж ирэхгүй бол төлбөр тооцооны хувьд хэцүү болж эхэлж байна.
2026 оны төсөвт нөөц сав шинээр байгуулах тодорхой хэмжээний татаасын зардал улсын төсөвт суулгаж өгсөн байгаа. Ингэснээр 200 мянган тонны түлшний агуулахын сав барих боломжтой болж байгаа юм. Энэ нь манай нэг сарын хэрэглээ юм.
Хийн хоолойтой холбоотой асуудлууд дээр гурван талын тооцоо хийгдэж байна. Хаагуур явах шугамаа тохирсон байгаа. Энэ нь Монголоос мөнгө гарахгүй хийгдэх боломжтой төсөл гэсэн үг.
Бид Монгол банкны хуулиар гадаадын банк байгуулах бүрэн боломжтой байдаг. Гэтэл төв банкны зүгээс журмаараа хязгааралцан асуудал байдаг.
















