Л.Ганбаатар:  “Хөтөл цемент шохой” компанийн нийгмийн даатгалын 1.1 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан

180
Л.Ганбаатар “Хөтөл цемент шохой” компанийн гүйцэтгэх захирлын ажлыг түр орлох тушаал аваад 14 хоногт нийгмийн даатгалын 1.1 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, бусдаас авах ёстой байсан 1.6 тэрбумын авлагыг авч, “Эрдэнэт” үйлдвэрт шохойн чулууг хэвийн нийлүүлж эхэлсэн байна. 
Тэрээр, 
“Хөтөл цемент шохой” үйлдвэр хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эрдэнэт үйлдвэрт технологийн шохой нийлүүлэлтийн тээврийн асуудал гацчихсан, Эрдэнэт үйлдвэр 4 хоногийн л нөөцтэй болсон байсан. Би ажлаа авснаасаа хойш өнөөдрийг хүртэл нийт 34 вагоныг нийлүүлээд Эрдэнэт үйлдвэрийг хэвийн үйл ажиллагаанд нь орууллаа. Ирэх жилийн нөөцийг 40 хувьтай бэлдэн үйлдвэрлэлийг хэвийн ажиллагаанд оруулаад байна.
11-р сард сул зогсолт хийдэг байсан бол 12.15 хүртэл төлөвлөгөөгөө биелүүлэх гээд ажиллаж байна.
Хоёр жил дараалан улсад ашиг өгч, 2022 онд 11,9 тэрбум, 2023 онд 11,2 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Ажилчдын цалинг 3 дахин нэмэгдүүлсэн байдаг.
Одоогийн байдлаар нийт 21 тэрбумын татварын өр, 40 гаруй тэрбумын авлагатай байсан. Эхний ээлжинд 1,1 тэрбумын нийгмийн даатгалын өрийг төлж, цалинг хэвийн олгоод эхэлсэн. Одоо богино хугацаанд 40 гаруй тэрбумын авлагаа авчихвал 21 тэрбумын өрөө төлж, засварын ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here