С.Баярцогт, Л.Гансүх нарын АН-ынхан, Н.Номтойбаяр, С.Мөнхчулуун нарын МАН-ынхан бие даана

629

Өчигдөр буюу 4–р сарын 28-нд Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч дууссанаа мэдээлсэн билээ. Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж 5–р сарын 21-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

Энэ оны сонгуульд нийт 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн бөгөөд намаасаа гарч бие даан нэр дэвшиж буй, олны танил зэрэг сонирхолтой төлөөллүүд багтжээ.

Тухайлбал, Ардчилсан намын хуучны лидерүүд болох Сангийн сайд асан С.Баярцогт хотын дарга асан Э.Бат-Үүл, одоогийн НБД Б.Дэлгэрмаа, ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нараас гадна [Tweet ““нүүрсний” гэх тодотголтой, УИХ-ын гишүүн асан Л.Гансүх мөн бие даагчаар бүртгүүлжээ.”]

Харин МАН-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие даахаар бүртгүүлсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Түүний араас одоогийн НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн нар өртөөлжээ.

Нийгмийн маш содон төлөөллүүд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ. Түүний дотор одоогийн УИХ-ын гишүүн С.Жавхлан бие даах бол ерөнхийлөгчийн зөвлөх, яруу найрагч Ц.Хулан, дуучин Наараа буюу М.Нарантуяа, Exclusive брэндийн захирал Г.Майцэцэг, АТГ-ын Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга, ахмад Г.Баасан, МҮОНТ-ийн хөтлөгч Г.Чоглоонамжил нарын олны танил эрхмүүд бие даахаар шийджээ.

Харин хуульч Ж.Эрхэмбаатар, Голомт банкны захирал асан Ө.Ганзориг нарын залуусын төлөөлөл мөн бие даан нэр дэвшихээр болсон нь сонирхолтой ажээ.

 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here