Онцгой албан татварын 100,000 ширхэг тэмдэгт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Онцгой албан татварын 100,000 ширхэг тэмдэгт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Онцгой албан татварын тэмдэгтүүд хууль бусаар хилээр оруулж ирэхийг завдаад баригджээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн орох талын суудлын автомашины хяналтын хэсэгт БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн Б нь "УАЗ 469" маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100,000 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Энэхүү зөрчлийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлсэн бөгөөд гэмт хэргийн шинжтэй эл зөрчлийг харьяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.
c8f546 50614947 513773152479424 8819206723718873088 n h450
d56c88 50758780 2177977825799750 3577093817762840576 n h450

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.