Эмч Д.Туяацэцэг: Амралтын өдөр 140-160 хүүхэд үзүүлж байна

126
Хүүхдүүд ханиад, томуугаар өвчлөх нь эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихэсчээ. Уг асуудлаар бид Чингэлтэй дүүргийн ЭМТ облон зарим өрхийн эмнэлгүүдээс сурвалжилга бэлтгэлээ. 
Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн эмч Д.Туяацэцэг:
-Арваад хоногийн өмнөөс өвчлөл эрс нэмэгдсэн. Манай эмнэлэгт амралтын өдөр 140-160 хүүхэд үзүүлж байгаа бол ажлын өдрүүдээр 80-100 хүүхэд үзүүлж байна. Үзүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 15-аас доош насны хүүхдүүд байна. Эндээс хоногт 25-30 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Одоогоор манай тасагт 100-аад хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь дандаа уушгины хатгаа, үрэвслээр хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүд нэгээс хоёр хоног ханиалгаж байгаад халуураад амьсгалын дутагдал, хатгаатай ирж байна. 39-өөс дээш халууралтай, унтаарлын байдалтай ирж байна. 
Иргэн-1:
-2-р ангийн хүүхэд халуураад ирсэн. Ханиаднаас сэргийлэхийн тулд томуу томуу төст өвчнйи вакцин сайн хийлгэх ёстой юм болов уу гэж бодож байна.
Иргэн-2: 
-Манай гэрийн гурван хүн ханиад хүрсэн. Гуравхан хоног уух эм авахад 300 мянган төгрөг болсон. Би өөрөө ханиад тусаад 2 хоног хэвтсэн. Үе мөч янгинуулж өвддөг ханиад байна.
Хүүхдийн эмч Д.Туяацэцэг: Ханиадтай үед хүүхдэдээ халуун, бүлээн шингэн сайн уулгах, D, C витаминыг сайн өгөх хэрэгтэй!
-Ер нь хүүхдээ ханиад хүрсэн даруйд эмнэлэгт үзүүлээд, тохирох антибиотикийг нь уулгах хэрэгтэй. D, C витаминыг сайн өгөх хэрэгтэй.
Хүүхдэдээ халуун, бүлээн шингэн сайн уулгах, аск зүүлгэх, аль болох олон нийтийн газар авч явахгүй байх хэрэгтэй.
Хэрэв өндөр халуурах юм бол гэрийн нөхцөлд халуун буулгах эмийг өгөх, асаргаа сувилгаагаа сайн хийж чадвал заавал эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here