Г.Занданшатар: “Майн-1”-ний жагсаал цуглаанаа болихыг уриалж байна

675

МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчид тавдугаар сарын 1-ний өдөр “Эдийн засгаа аварцгаая. Ажлын байраа хамгаалцгаая” уриан дор цахим жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нарын хүмүүсийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Коронавирусийн цар тахлын улмаас үйлдвэрлэгчдийн 70 хувийнх нь борлуулалт буурч, экспорт, импорт хумигдан, үйлдвэрлэл багассаны улмаас ажлын байр цомхотгогдоход хүрч байгаа талаар онцолжээ.

Мөн зээл, зээлийн хүүгийн хэмжээ, эргэн төлөлтөд учирч буй хүндрэлийг хөнгөвчлөх, бүтээн байгуулалтын ажлуудыг хойшлуулалгүй эхлүүлэх, хилийн түр боомтуудыг нээх, ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, махны экспорт, нөөцийн махны борлуулалтын чиглэлээр арга хэмжээ авах зэрэг саналыг дэвшүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “…Төр засаг, иргэд, үйлдвэрлэгчид хүчээ нэгтгэх, болзошгүй хямралыг хамтдаа хохирол багатай даван туулахад л илүү анхаарах хэрэгтэй. Үйлдвэрлэлээ тэтгэж, эдийн засгаа дэмжиж байж л бид сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Тиймээс та бүхнийг Майн-1-ний жагсаал цуглаанаа болихыг уриалж байна. Иргэд, олон нийт ч тийм таатай хүлээж авахгүй болов уу. Тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэмээргүй байна” гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here