“Виндекс” ХХН-ийн партнер өмгөөлөгч, хуульч Б.Баялагмаа:
Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, хувийн байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл төдийгүй хувийн хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа платформ нь гадаад улсын платформ байна. Тийм учраас яаж гадаад улсын платформуудтай харилцах замаар хүний эрхийг хамгаалах вэ? гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой болж байна.
Хүнийг эрхийг хамгаалахдаа бусад улс орны туршлагаас үзэх юм бол үндэснийхээ платформыг хөгжүүлдэг.
Манай улсын хувьд олон улсын платформ давамгайлсан хэрэглэгчидтэй учраас ногоон сувгийн ажиллагааг ХХЗХ-оос хариуцаж ажилдаг.
Хүний эрхийг зөрчсөн хортой контентыг ямар тохиолдол хязгаарлах, хаах, шалган шийдвэрлэх вэ? гэдэг дээр тодорхой нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Нөгөө талд цахим орчинд арилжаа эрхэлж үйл ажиллагаа явуулдаг иргэдийнхээ эрх ашгийг яаж хамгаалах вэ? гэдэг асуудал гарч ирж байна.
Тухайлбал контентыг нь хаасан мөртөлөө тодорхой үндэслэл дурдаагүй эсвэл үндэслэл нь тухайн контенттой хамааралгүй гэх асуудлууд гарч ирж байгаа юм.
Энэ тохиолдолд давж заалдах журмаар яаж үр нөлөөтэй хамтарч ажиллах вэ?
Хариу өгөхгүй байгаа тохиолдолд яаж шийдвэрлэх вэ?
Арилжаа эрхлэгчдийн бизнесийн, орлогын дээрээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг яаж хамгаалах вэ? гэдэг дээр хамтарч ажиллах цаг ирсэн байна.
Монгол Улсын хувьд хэлний асуудал тулгарч байна. Иргэд гадаад платформыг ашиглахдаа үйлчилгээний нөхцөлийг уншихгүйгээр хэрэглэгч болоод байгаа юм. Ийм учраас мэдээллийг түгээхдээ Монгол хэл дээр түгээх асуудал яригдаж байгаа. Мөн тухайн гадаа платформын хууль ёсны төлөөлөгчийг Монгол Улсад ажиллуулах эсвэл хууль ёсны төлөөлөгч нь Монгол хэл дээр гомдлоо хүлээж аваад шийдвэрлэдэг байх шаардлагатай гэж үзэж байна.
















