С.Бямбацогт: С.Наранцогт дарга бол төрийн албанд олон жил нухлагдсан маш туршлагатай хүн

199

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дууссан тулд түүний орны хүний томилгооны асуудал яригдаж байна. УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчид санал болгоод байгаа аж. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга с.Бямбацогтоос тодрууллаа. 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:

Бичлэг үзэх:

-Монголбанкны Ерөнхийлөгчийг томилоход УИХ дээр сонсгол явагдана. Монголбанкны Ерөнхийлөгч гэдэг бол маш чухал албан тушаалтан. Мөнгөний бодлогоор дамжуулж Монгол Улсын инфляц, эдийн засгийг удирддаг. Тиймээс УИХ-ын даргын санал болгож байгаа нэр дэвшигч Монгол Улсын эдийн засгийг зөв удирдаж чадах, мэдлэгтэй, чадвартай, туршлагатай хүн мөн үү гэдгийг УИХ-ын гишүүд асуултаа асууна.

Тэнд хариулж байгаа байдлаас Монголын эдийн засгийг тэлэх, үнийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийг тогтвортой байлгаж чадах уу гэдгийг УИХ-ын гишүүд төдийгүй Монголын ард түмэн  дүгнэлтээ хийнэ.

Хэрэв С.Наранцогт дарга яригдаж байгаа бол Монголын төрд олон жил ажилласан. Миний мэдэхийн 2004 оноос хойш яаманд газар, хэлтсийн дарга хийж байсан. Төрийн ажилд нэлээн нухалагдсан, чанагдсан туршлагатай хүн.

Энэ туршлагаараа Монголбанкны ерөнхийлөгчийг хашаад явчих бүрэн боломжтой хүн гэж бодож байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here