Генийн өөрчлөлттэй хүнснээс Монголчуудын эрүүл мэндийг хамгаалахыг эсэргүүцдэг гишүүд байна

2665

УИХ-ын гишүүн Х. Болорчулуун нарын гишүүд “Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”  хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг өөрчлөлтөөр “Монгол улсад генийн өөрчлөлттэй ургамал тариалах, үйлдвэрлэхийг хориглох, 5 хувиас дээш орц бүхий генийн өөрчлөлттэй хүнсийг импортоор оруулахгүй байх”-аар заажээ.

Гэвч УИХ-ын Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн олонхи төслийг дэмжилгүй,  ирэх 7 хоногт дахин хэлэлцэхээр хойшлуулжээ. [Tweet “УИХ-ын гишүүд генийн өөрчлөлттэй хүнсний хор аюулын талаар мэдэхгүй гэхээсээ илүү гаднаас хүнс импортлогчдын “лобби”-д автсан бололтой.”]

Энэ хуулийг эсэргүүцсэн гишүүдийн дотор хувьдаа энэ төрлийн хүнс импортолдог бизнестэй нэгэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах зорилготой энэ хуулийг гишүүд эсэргүүцсэн нь ийм хардлага төрүүлж байна. Генийн өөрчлөлттэй хүнс гэж чухам юу болох, түүний хор аюулын талаар товч мэдээлэл хүргэе.

Нэг биеийн тодорхой үйл ажиллагааг хариуцсан генийг нөгөө биед шилжүүлэн суулгаж, удамшлын мэдээллийг өөрчлөх аргыг “генийн инженерчлэл” гэж нэрлэнэ.

Хүн төрөлхтөн хүнсэнд энэ аргыг нэвтрүүлснээр “генийн өөрчлөлттэй хүнс” гэгч бий болсон.  Хэмжээ хэлбэр ,өсөлт, тэсвэр, хадгалалтын хугацаа гээд бүхнийг хүссэнээрээ өөрчилдөг болсноор хүнс үйлдвэрлэгчдэд санаанд оромгүй ашиг авчирч, хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аварсан шинжлэх ухаан,био технологийн шилдэг бүтээл байсан нь мэдээж. Гэвч энэ нь сав шим ертөнцийн эсрэг, байгалийн жам ёсны хуулийг зөрчсөн аюултай зүйл болох нь удалгүй батлагдсан юм.

Учир нь генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан хүнс нь хүний дархлалын системийг гэмтээж, эдгэшгүй өвчин, хавдар үүсэх, дотор эрхтнүүд гаж согогтой болох, эрт хөгшрөх, үргүйдэх, тэр ч бүү хэл удамшлын ДНК-д ч нөлөөлдөг нь тогтоогджээ.
Үүнийг дэлхийн хэд хэдэн оронд  амьтан дээр хийсэн эрдэмтдийн туршилт, судалгаанууд ч баталдаг.

2012 онд Францын Каен Их сургуульд Франц, АНУ-ын эрдэмтэн судлаачид генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш хулганад хэрхэн нөлөөлж байгааг 2 жилийн турш судлахад туршилтын хулгануудын  биед том хэмжээний хавдар ургаж, 4 сарын дараа үхсэн байна.

Барууны өндөр хөгжилтэй орнуудад генийн өөрчлөлттэй ургамал, түүгээр хийсэн хүнс хэрэглэхийг эсэргүүцсэн жагсаалууд ар араасаа гарах болсон. 2002 онд 84 орны 828 эрдэмтэн дэлхийн бүх улсын Засгийн газарт генийн өөрчлөлттэй хүнсний аюулаас сэрэмжлүүлсэн ил захидал илгээж байжээ.

Хүн юу иднэ түүнийхээ үр шим, уршгийг  хүртэж байдгаас эрүүл хүнс хэрэглэх нь эрүүл амьдрахын гол баталгаа билээ. Харин Монголчууд гаднаас чанарын баталгаагүй, генийн өөрчлөлтэй, элдвийн химийн бодис бүхий  хүнс  хэрэглэсээр байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн үед хорт хавдар, таргалалт, зүрх судасны өвчин огцом нэмэгдэж байгаа нь үүнтэй  холбоотой юм.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад онцгой чухал ач холбогдолтой энэ хуулийг гаднаас генийн өөрчлөлттэй, чанаргүй хүнс импортлогч бизнесийн бүлэглэл эсэргүүцэх нь тодорхой. Гэхдээ УИХ-ын гишүүд Монголчуудын нийтлэг эрх ашгийг төлөө  бизнесийн элдэв лобби, хувийн ашиг сонирхолоо даван туулж, энэ хуулийг баталж чадах эсэхийг харах үлдлээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here