Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр:
Монгол Улсын ерөнхийлөгчийн Итали улсад хийж байгаа айлчлал үр дүнгээр дүүрэн, цар хүрээ томтой айлчлал болж байна.
Энэхүү айлчлалаар нийтдээ 12 баримт бичигт гарын үсэг зурлаа. Хамгийн том баримт бичиг нь стратекийн түншлэл байгуулах хамтарсан тогтоол байлаа.
Хамтарсан мэдэгдэл дээр манай хоёр улсын харилцааны түвшинг найрсаг, харилцаа хамтын ажиллагааны түвшнээс хоёр шат ахиулан стратекийн түншлэл хүргэж байна.
Манай хоёр улс бол эдийн засгийн хувьд тэр дундаа ноос ноолуурын чиглэлээр манай улсаас маш их хэмжээний ноолуур худалдаж авдаг. Европ руу гаргаж байгаа ноолуурын 90-ээд хувийг Итали авдаг. Энэ амжилттай явж байгаа салбарыг улам өргөжүүлэн баяжуулах боломжтой гэдгийг тал улсууд илэрхийллээ.
Уулзалтын үеэр Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийхээр боллоо.
Соёл урлаг, шинжлэх ухааны чиглэлээр хамтрах цаашлаад манай хоёр улсын хооронд тогтоосон хүн хоорондын элэгсэг дотно харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь нэн чухал гэдгийг ярилцлаа.
Бидний өмнө тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлт, дайн дажин, үл итгэлцэл, үл ойлголцол дээр дэлхийн энхтайваны төлөө хамтран ажиллаж шийдлийг зөв зүйтэй гаргах ёстой гэдэг дээр хоёр улсын ерөнхийлөгчид үзэл бодол нэгдэж байлаа.
Стратек судалгааны хүрээлэнгүүд, үндэсний телевизүүд гэх мэт 12 чиглэлээр хамтран ажиллахаар болсон уулзалт байлаа.
















