Бага ангийн багш Д.Отгонжаргал:
Цахим хичээлийн долоо хоног маань Боловсролын сайдын А-560 тушаалаар төлөвлөлтөө гаргаад явж байна.
1,2-р ангийн хүүхдүүд маань жаахан хүндрэлтэй байна. Заавал эцэг эхчүүдтэйгаа хамт байж хичээлдээ ордог учраас оройн цагаар хичээл нь орж байна.
Цахим хичээлд шилжихээр багш нарыг гэртээ амардаг гэж ойлгоод байх шиг байна. Бид нарын хувьд 10-16 цагийн хооронд сургууль дээрээ мэдлэг боловсролоо дээшлүүлэх, цахим хичээлдээ бэлдэх ажлууд явагдаад оройн цагаар цахим хичээлээ орж байна.
Манай сургуулийн хувьд цахим хичээлд 84 хувийн хамрагдалтай байна.
Хоцрогдолгүй явахын тулд эцэг эхчүүд багштай сайн хамтарч ажиллах, хүүхдүүдтэй тулж ажиллах, бие дааж хийх хичээлийг шалгах хэрэгтэй. Цахимд шилжих нь гэнэтийн шийдвэр байсан болохоор хаана, хаанаа асуудалтай л байх шиг байна.
Цахимаар орох нь мэдээж хоцрогдол үүсэх магадлалтай.
Энэ долоо хоногт бага ангийн хүүхдүүд цахимаар ороод, дараа хоногт дунд ангийн хүүхдүүд цахимаар орно.
















