Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоо хоногийн турш зохион байгуулна

836

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мах бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгжийн сүүлийн 14 хоногт нийлүүлсэн махны хэмжээ, хөдөө орон нутгаас махаа татсан 14 аж ахуйн нэгжийн төрөл хэмжээ, жижиглэн савлалтын цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, ирэх 5 дугаар сарын 2-ноос эхлэн 7 хоногийн турш нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг  зохион байгуулахаар төлөвлөжээ.

Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс /ХХҮХ/ тус бүр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд худалдааны төвүүдтэй уулзалт хийх үүргийг өгсний дагуу 6 дүүргийн 16 байршилд худалдаа зохион байгуулах саналыг хэлэлцээд нийт 21 байршилд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн үргэлжлүүлэн Бодлогын гэрээний 19 аж ахуйн нэгжээс 5 аж ахуйн нэгжийг хасах саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 14 аж ахуйн нэгжид явуулах хяналт шалгалтыг яаралтай хийх үүргийг өглөө. Нөөцийн мах борлуулалтад ямааны мах үлдэгдэл их байгаа тул үнийг бууруулах боломж, савлагааг жижгэсгэх асуудлыг хэлэлцсэн ч ажлын хэсэг шаардлагагүй гэж үзлээ.

Харин нэмэлтээр борлуулалтын цэг ажиллуулах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн саналыг Махны өргөтгөсөн худалдааны дараа хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here