Х.Ганхуяг: Монголбанкны захирал хараат бусаар ажиллах ёстой учраас С.Наранцогт даргыг сонгосон

205

Монгол банкны ерөнхийлөгч томилох талаа шадар сайд Х.Ганхуяг байрь сууриа илэрхийллээ.

Х.Ганхуяг:

Бичлэг үзэх:

Монгол банк нь өөрөө хараат бусаар ажиллах ёстой, банкны хуулийг хэрэгжүүлэх ёстой, арилжааны банкнуудын халаас байж болохгүй тийм ч учраас энд хараат бус хүн байх ёстой гэж үзэж байна.

Энэ удаагийн нэр дэвшилтийг би хувьдаа дэмжиж байна. Урд нь бид дандаа өмнө нь арилжааны банканд ажилдаг, хамааралтай хүн сонгодог байсан. Түүнээс үүдэн олон ч банк дампуурлаа, олон ч үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүллээ гэх мэт олон асуудал байна.

Японд болсон уулзалтаар Монгол банкны захирал Б.Лхагвасүрэн японоос хэрэв Монголд банк нээвэл нэг хоногийн дотор зөвшөөрөл олгоно гэдгээ хэлсэн. Тэгэхээр бид энэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Олон банкнууд орж ирж байж зээлийн хүү буурах боломжтой, зээлүүд урт хугацаагаар гарах боломжтой болно.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here