Нью-Йоркт сурдаг монгол залуу согтуу эмэгтэй хүчирхийлсэн хэргээр амеркийн хуулиар 25 жилийн ял сонсох магадлалтай байна

434

Согтуу тасарсан эмэгтэй хүнтэй унтах нь хамгийн хүнд хэлбэрийн хүчингийн гэмт хэрэг.

Монголд согтуу тасарсан эмэгтэйтэй унтах нь маш түгээмэл бөгөөд хүн ёсонд нийцэхгүй энэ балмад явдал 10 жилийн хүүхдүүдээс авахуулаад баар шоу, ажлын алба гээд хаа сайгүй байдаг.

Энэ сурсан соёлоороо Америкт оюутан болж очоод адил зүйл хийж улмаар яг одоо 25 жилийн хоригдох ял авахад хүрээд буй харамсалтай явдал тохиогоод байна.

Америкийн Нэгдсэн Улсын Шүүхээс гаргасан албан тайлбарыг хэсэгчлэн орчуулав:

2024 оны 9-р сарын 1-ний өдөр Cornell University–ийн кампус дээр байрлах дотуур байрны өрөөнд нэгэн оюутан биеийн хувьд хөдөлгөөнгүй, ухамсаргүй (physically helpless) байдалд байхад нь түүнтэй бэлгийн харилцаа орсон гэж прокурорууд мэдэгдсэн.

Энэ үед Bilguun Enkhbayar охины өрөөнд зөвшөөрөлгүйгээр орж хүчиндсэн. Энэ хэрэг болсон өдрөөс 12 өдрийн дараа Энхбаярын Билгүүнийг баривчилжээ.

Жилийн дараагаас буюу 2025 оны 11-р сарын 17-ноос эхлэн шүүх хурлын ажиллагаа эхэлсэн бөгөөд 2025-11-24-нд шүүх Bilguun Enkhbayar-г “First-Degree Rape” буюу хамгийн хүнд хэлбэрийн хүчирхийлэл ба “Second-Degree Burglary” (хүний эзэмшилд зөвшөөрөлгүй халдах) гэмт хэргүүдээр буруутай гэж шийтгэжээ.

Энэ нь хүнд төрлийн гэмт хэрэгт Америкт тооцогддог тул батлан даалт авах эрхгүйгээр шууд хорих анги руу түүнийг шилжүүлсэн. Энэ гэмт хэрэг нь Нью-Йорк мужийн хуулиар Class B felony гэж тооцогддог бөгөөд хамгийн ихдээ 25 жил хорих хүртэл ялтай байдаг.

Шийтгэх шүүх хурал (sentencing) 2026 оны 2-р сарын 24-нд товлогдсон байна. Ялын хэмжээ нь 5–25 жил (Rape 1st), нэмээд Burglary 2nd-ийн ял нэмж тооцогдох магадлалтай. Прокурорууд (Тompkins County District Attorney’s Office) шүүхэд яллах баримтуудыг “victim (хохирогч) consent-гүй, physically helpless байсан” гэх үндэслэлээр танилцуулсан.

Хэрвээ шүүх xатуухан шийтгэл өгвөл мужийн хуулийн дагуу Bilguun Enkhbayar нь олон жил шоронд суух болно. Энэ хэргээс болж Cornell University Police Department ба их сургуулийн зүгээс “campus sexual assault (кампуст болсон бэлгийн хүчирхийллийн) асуудлын ажлын хэсэг байгуулжээ.

Хатуу сануулъя: Согтуу тасарсан эмэгтэй хүнтэй унтах нь хамгийн дээд хэлбэрийн хүчингийн гэмт хэрэг (Rape in the First Degree). Хохирогч зөвшөөрөл өгөх боломжгүй, ухаангүй, биеийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй байсан үед бэлгийн харилцаанд орох ёсгүй гэдгийг эрэгтэй хүн бүр сайтар ухамсарлана уу.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here