Б.Энх-Оргил: Фабрико Андраде маш хурдтай байлаа, би өмнө нь ийм их хохирол авч байсангүй

259
Холимог тулаанч Б.Энх-Оргил Тайландын Бангкок хотноо болсон “ONE Championship” холбооны 66 кг-ын жингийн Аваргын бүсний төлөөх тулаандаа Бразилийн тамирчин Фабрико Андрадег ялж, бүсний эзэн боллоо.
Аваргын бүсийг эзэмшигч, хүчтэй өрсөлдөгч Андрадег тулааны 3-р үед боолтоор цэвэр ялж аваргын бүс, 50 000$-ийн эзэн боллоо.
Тэрээр, 11 жилийн дараа багшийгаа баярлуулж байгаадаа стэгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, маш хүчтэй өрсөлөгч Андрадегийн хурд гайхалтай байлаа, би өмнөх тулаанууддаа ийм хохирол авч байсангүй гэдгийг онцолсон юм.
Б.Энх-Оргилын багш “Шандас” клубын дасгалжуулагч МУГТ, Ж.Нарантунгалагийн хамт очсон бөгөөд түүний багш Ж.Нарантунгалаг нь “ONE Championship” холбооны 70кг-ын жингийн аваргын бүсний эзэн болж байсан юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here