Өчигдөр 7 дугаар сард ажиглагддаг агаарын температуртай халуун өдөр байлаа

387
[Tweet “Өчигдөр өдөр 7 дугаар сард ажиглагддаг агаарын температуртай халуун өдөр байлаа.”] Тодруулбал, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус байсан бол Улаанбаатар хотод +28…+30 градус байв.

Тунадас: Монгол-Алтайн уулс болон, Увс нуурын хотгороор бага зэргийн бороо орж,  Баян-Өлгийн Улаанхуст 3,0мм, Өлгий хотод 0,6мм, Увсын Хөхтолгойд 0,8мм, бусад хэсгээр 0,0-0,5мм тунадас оржээ.

Температур бага: Өнгөрсөн шөнө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2….+5 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+21 градус, бусад нутгаар +7…+14 градус хонов.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч зөөлөн, шороон шуурга шуурсан байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here