Дэлхийн цаа бугын холбооны ЕНБД Оскал:
Манай холбоо дэлхий дээр байгаа бүх цаа бугатай холбоотой орнуудыг хариуцаж, үйл ажиллагаагаа явуулдаг.
Дэлхийн дулаарал хамгийн тулгамдсан асуудал болж байна. Дэлхийн дулаарал төсөөлж байснаас 4 дахин хурдацтай явж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсад дулаахан зуны улиралтай болсон. Энэ нь цаа бугын хувьд төлийлөн таатай биш. Харин манай хойд туйлд маш их цас орж байна. Энэ цас нь мөн л баа бугын амьдрах орчинд нөлөөлж байна. Хэтэрхий их цас ороод мөстөж байгаа нь цаа бугын маллагаанд саад болж байна.
НҮБ-аас дэлхийн дулааралтай холбоотой хамгийн том анхаарал хандуулж буй асуудал бол таатай бэлчээрийг хадгалах нь чухал гэдгийг зарласан. Скандиновын орнуудад бэлчээрийг хадгалахтай холбоотой асуудал үүсч байна.
3 тивийн 10 гаруй оронд нийт 28 бүсэд манай байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Бидний үйл ажиллагаа цаа бугыг хамгаалах, цаа бугын амьдрах таатай үйл ажиллагаа явуулахад чиглэж байна.
14 жилийн судалгаагаар цаа бугын тоо толгой 2,5-3 саяд хэлбэлзэж байсан.
Сүүлийн үед маш их цөөрсөн. Дэлхий дахинд 2,4 сая цаа буга байна гэж тоологдсон. Гэхдээ баяртай мэдээ байгаа нь Монголын цаа бугын тоо толгой бага зэрэг өсөж байгаа. Бид монголд цаа бугын зөв менежменттэй байгаа учраас цаа бугын тоо өссөн. 2000 орчмоор өссөн. Үүнээс үүдээд бид Монголыг судлах, туршлагааас хуваалцах гэх мэт анхаарал татсан зүйл их байна.
Би монгол цаатнуудад хандаад үг хэлж болох уу?
Цаа бугыг хайрлаж, хамгаалж яваа эрхэм цаатан найзуудаа та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Удахгүй уулзах ерөөл дэшүүлье. Удахгүй Цагааннуур суманд бид зочилж, та бүхэнтэй уулзана гэж найдаж байна.















