Малчид яагаад махаа үнэтэй зарж болохгүй гэж…

170

Өвлийн идэшний үеэр махны үнэ бага багаар өссөөр байна. Хөдөө орон нутагт шатахуун тасарсантай холбоотойгоор нийслэлд орж ирэх махны буурч байгаа талаар “Хүчит шонхор” захаас сурвалжилга бэлтгэлээ.

Махны худалдаачид: 

Үхрийн мах 16 мянгаас 16 мянга 500 төгрөг байна. Одоогоор малын тоо, түлшний хомсдол, цас зудаас хамааран мах бага орж ирж байна. Махны үнэ эрэлт, нийлүүлэлтээс болдог ченж нар өсгөж, буулгаж авдаггүй. Мах ихэсвэл ханш унана, багасвал ханш өснө. Үүнийг хэн нэгэн хүн зохицуулах ямар ч боломжгүй.

Хонины мах 12 мянгаас 13 мянгын хооронд байна. Энэ жилийн хувьд махны үнэ маш өндөр байна. Энэ жил махны ханш өндөр болсон нь малчдын захтай холбоотой. Би одоогоор 16 мянгаар үхрийн мах авах гэж байна. Эргээд лангуун дээрээ  20 мянгаар зардаг.

Сайн үхэр 16 мянга 500 төгрөг байна. Энэ намрын хувьд мах үнэтэй байна. Махны үнийг малчид тогтоодог.

Малчид яагаад махаа үнэтэй зарж болохгүй гэж?

Бичлэг үзэх:

хариулах

Please enter your comment!
Please enter your name here