Гадаад томилолтоор 22 удаа явсан С.Цэнгүүн, 19 удаа явсан П.Батчимэг нар юу хэлэв?

240

УИХ-ын гишүүд нэг жилийн хугацаанд улсын төсвөөс нийт 1,7  тэрбум төгрөгийн зардлаар гадаадад томилолтоор явжээ. Гадаадад хамгийн олон удаа явсан гишүүдийг УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн тэргүүлж байна. Түүний хувьд нийт 22 удаа явсан бол удаах нь УИХ-ын гишүүн П.Батчимэг, А.Ундраа нар 19 удаа явснаараа бичигдэж байна.

Цаашлаад,

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 18 удаа,
– УИХ-ын гишүүн Ч.Номин 16 удаа ,
– УИХ-ын гишүүн Д.Энхтуяа 12 удаа,
– УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 10 удаа,
– УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 9 удаа,
– УИХ-ын гишүүн Р.Сэддорж 8 удаа гадаадад томилолтоор ажиллажээ.

Гадаадад олон явсан гишүүдээс тайлбарыг нь сонслоо.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 

Яриаг үзэх линк: 

-Миний хувьд хамгийн залууаа сонгогдсон гишүүн учраас НҮБ, Эмэгтэй парламентчдын холбоо гэх мэт байгууллагаас туршлага судлах гэж урилга их өгсөн. Тухайн байгууллагуудын зардлаар олон удаа явсан. Харин улсын төсвөөр нэг л удаа явсан. Мөн сарын хугацаанд гадаадад эмчлүүлж, өвчний чөлөөтэй байсан.

Мөн УИХ-ын чуулгангүй үед өөрийн зардлаар гадаадад явахдаа хүртэл тэмдэглүүлдэг. Энэ бүхнийг нийлүүлээд намайг гадаадад олон удаа томилолтоор явсан гэж ойлгосон байх, гэв.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

Яриаг үзэх линк:

-Миний бие 2024 оноос хойш өнөөдрийг хүртэл гадагшаа албан томилолтоор төсвийн зардлаар гурван удаа л явсан.

Би гишүүн хүнийхээ хувьд төсвийн зардлаар албан томилолтоор гэдэг нэрийн дор хуралдаа суухгүй, ажлаа хийхгүй орхигдуулж явдаг гишүүд, сайд нарт шүүмжлэлтэй хандаж байна.  Мэдээж гишүүд, сайд нар гадаад дотоодод томилтоор явах нь нээлттэй, явах ч ёстой. Гэхдээ арай л хэтрүүлсэн олон тооны томилолтод явж улсын төсвөөс 1,7 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг бол маш харамсалтай тоо.

Харин миний хувьд 19 удаа гадаадад томилолтоор явсан  гэсний дотор ээжийгээ гадаадад эмчлүүлэхээр авч явсан гэх мэт хувийн журмаар гадаадад явсныг оруулсан бололтой.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here