Ерөнхий сайд асан С.Баяр: Үр өгөөжийн талаар хуульчлаагүй нь манай Засгийн газрын алдаа
-Тухайн үед тогтоол хуулиа зөрчсөн байна гэж хэлсэн. Гэвч нэгэн УИХ-ын тогтоол нэгэнт гарсан учир Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэхээс өөр арга байгаагүй. Монголын тал 34 хувь эзэмшихээр хэлэлцээрээ байгуулах ёстой юм байна гээд бандан тас болсон.
Тухай үеийн хуулийн дагуу л энэ 57-р тогтоол гарсан байх. Энэ тогтоол дотроо 50 хувь гэдэг заалт оруулсан гэж би ойлгосон. Гэхдээ хуулин дотор үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ямар хувилбар байна вэ гэдгийг өнгөрсөн жил УИХ-д тусгай АМНАТ-аар шийдсэн хувилбар байна гэж үзэн. Тэр үед ийм хулуийн зохицуулалт байгаагүй юм. Тэр үед ийм зохицуулалтаар явсан бол үр өгөөж хамаагүй өндөр гарах байсан.
Түр хорооны гишүүн П.Ганзориг: Өнөөгийн үнэ цэнээр тооцвол 400 орчим тэрбум долларын өртөг бүхий төсөл шүү дээ
-Энэ сонсголоос бид үр дүн гаргах ёстой. Оюутолгойн гэрээ анхнаасаа байгуулагдахдаа “Хөрөнгө оруулагчдын гэрээ”-ний ард “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” гэдгийг ярьж, тэндээ хамаг булхай, луйвраа нуусныг шинжээчдийн дүгнэлтээс харлаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээ цөм нь байсан. Тэр гэрээн дээр санхжүүжилтийн гол гол нөхцөл болох хувьцаа, хувь нийлүүлэгчдийн зээл, төслийн зээл, талуудын өгөөж, ногдол ашиг, засаглал гээд олон зүйл тусгагдаагүй.
Цаашид бид энэ алдаа завхарлыг засах ёстой. Уг нь УИХ-аас сайн тогтоол, шийдвэрүүд гарсан ч хэрэгжүүлээгүй. Өнөөгийн үнэ цэнээр тооцвол 400 орчим тэрбум долларын өртөг бүхий төсөл шүү дээ.
Сангийн сайд асан С.Баярцогт: Хөрөнгө оруулалтын гэрээ сайн гэрээ болсон. Даанч хэрэгжүүлээгүй
-Засгийн газрууд хүндрэл үүсгэсэн зүйл зөндөө бий. Гэрээ хийж дуусаад л бид ямар ямар асуудалд анхаарах ёстойгоо ойлгосон. Хүү өндөр байна, менементийн төлбөр өндөр байна, ТЭЗҮ дээрээ 53 хувийн өгөөжийг монгол авах ёстой гэдгийг бичиж, баталгаажуулах ёстой гэдгийг ярьсан.
Хөрөнгө оруулалтын гэрээ сайн хийгдсэн, хэрэгжилтийг нь хангаагүй гэж би боддог. 2019 онд батлагдсан тогтоол байгаа. Тэр дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг сайжруул, Дубайн гэрээг хуульд нийцүүл гэж зааж өгсөн байдаг шүү. Монголчууд нэг баг болоод үүнийгээ хийх ёстой.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Өмнөх Засгийн газар Дубайн гэрээг цуцалсан гэсэн нь хаана байна аа?
-Оюутолгойн гүний уурхайн буюу Дубайн гэрээнд гарын үсэг зурахын тулд намайг түмэн янзаар шахсан. Би Баярцогтыг дуудаж асуусан “Баярцогт оо, Оутолгойн гэрээний араас зурсан харилцан ойлголцлын санамж бичиг зур гээд байх юм. Зурах уу, яах уу” гэж асуусан. Баярцогт надад “Оюутолгойн гэрээний араас зурсан бүх бичиг цаас эквивалент шинж чанартайгаар тооцогдоно” гэж хэлсэн учраас би зураагүй. Ер нь бол манай Засгийн газар дээр гэрээг өөрчилье, Оюутолгойн хөрөнгө оруулалтыг зүй зохистой хэмжээнд нь аваачъя, зээлийн хүүг бууруулъя гэж ярьсан. 2019, 2020 онд л болчих байсан шүү дээ.
Түр хорооны гишүүн Э.Болормаа: Риотинто монголчуудын дунд тархи угаах, хагаралдуулах технологи явуулсан нь баримтаар ногтлогдсон
-2020 онд Австрали Улсад Риотинтогийн уурхай соёлын өв устгасан талаар сонсгол явуулахад Риотинтогийн хамгийн том захирал өөрөө очод л сууж байсан. Гэтэл яагаад манай Монгол Улсын парламентыг үл хүндэтгээд байгаа юм бэ?
Монгол дахь Амаржаргал захирал нь хүртэл ирэхгүй байна. Бодвол цаашаа “ирэх хэрэггүй” гэж хэлдэг байх.
Риотинто Монголын улс төрчдөд нөлөөлөх ажиллагаа хийсэн нь нотлогдсон юм чинь нөгөө талд нөлөөлөлд орсон хүн байна аа даа. Мөнхсүх захирал аа, Риотинто болон Оюутолгой компаниар дамжин монголын ямар ААН, ТББ, иргэдэд хэдий хэмжээний мөнгө өсгөн бэ?
















