АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй байгаа хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

192

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Онтре ресурс компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Степен Скоттой уулзжээ. Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсаныг дуулгаад Онтре компани нь Оюутолгойн бүлэг ордын зарим ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монголын талд хүндэтгэлтэй хандаж хэлэлцээрээ нэн даруй эхлүүлэхийг сануулсан байна.

Мөн манай талаас:

1. Тус компанийн хувьд шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх,

2. РИО ТИНТО-той тохиролцсон гэх асуудалд Монголын талыг оролцуулаагүй тул манай талаас хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр гэж үзэхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй,

3. Төрийн эзэмшлийн хувийг тогтоох, шинэ хөрөнгө оруулалтын гэрээг АМНАТ-д суурилсан хэлбэрээр хийх байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Талууд Ажлын хэсэг гаргаж хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр болов.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here