Ширээг 1-1,5м зайтай байрлуулж, ном, дэвтрээ солилцохгүй байхыг зөвлөж байна

673

Дэлхийн 215 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж, 3,2 сая хүн өвчилж, 233 мянган хүн нас барж, сая гаруй хүн эдгэж, 2 сая өвчтөн эмчлүүлж байна.

Манай улсад өчигдөр/2020.04.30/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор 278 хүн ирсэн. 289 хүнийг шинээр тусгаарлаж, нийт тусгаарлагдагсдын тоо 7786 болжээ.

Сөүлээс ирсэн 278 хүний тавыг нь ХӨСҮТ-д тусгаарласан байна. Сэжигтэй гэж үзэн тусгаарласан бөгөөд өчигдөр/2020.04.30/ ирсэн хүмүүсээс эхний шинжилгээг өнөөдөр/2020.05.01/ авах юм байна.

ДЭМБ-аас анхааруулж байгаа гол зүйл нь дэгдэлт өндөртэй улсуудаас ирж буй хүмүүс өндөр эрсдэлтэйд тооцож, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

[Tweet “Сүүлийн үед коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 40 хувь нь хамт олон, ажлын байран дээрээс халдварлажээ.”]

Манай улсад сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээж байгаатай холбоотойгоор ЭМЯ-аас халдвар, хамгаалалтын зөвлөмжийг гаргажээ.

Үүнд:

-Нэг удаа 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэх,

Богино цагаар хичээллэх,

-Аль болох цахимаар сургалт явуулах,

-Ширээг 1-1,5 метр зайтай байрлуулах,

-Ном, дэвтэр зэргийг солилцохгүй байх,

-Анги танхимдаа хувцас өлгөж, хооллохгүй байхыг зөвлөжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here