Австралийн Сидней хотын Бондай Далайн эрэг дээр Еврейчүүдийн Ханукка баярын арга хэмжээ болж байх үеэр болсон халдлагын улмаас 12 хүн нас барж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Энэ бол жихадист терроризм ба антисемитизм/ Еврэйчүүдийг үзэх ядах хандлага/ — ын илэрхийлэл аж.
Ердөө 2 сар хагасын өмнө Манчестер хотод еврейчүүдийн өөр нэг шашны баяр болох Йом Киппурын үеэр синагогт болсон үхэл дагуулсан жихадист халдлагаас хойш дахин ийм явдал болоод байгаа нь энэ юм. Энэ бол барууны орнууд исламжих болон палестинжихийн төрх гэж олон улс судлаачид таамаглаж байна.
Уг халдлагыг үйлдсэн 2 эрэгтэйн нэгийг нь 43 настай Ахмед аль Ахмед гэгч нь жимсний лангуу ажиллуулдаг хүн барьж авч, баатарлаг гавьяа байгуулсан юм. Хоёр хүүхдийн эцэг тэрээр хоёр удаа буудуулж, одоогоор мэс засалд орж байгаа аж. Харин нэг сэжигтэн нас барсан байна.
Ойролцоох автомашинаас тэсрэх төхөөрөмжүүд олджээ.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе уг халдлагыг “манай улсын зүрхэнд цохилт өгсөн муу ёрын үйлдэл, антисемитизм, терроризм” хэмээн тодорхойлжээ.
















