“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амиа алдсан Триел Атензагийн охинд Филиппинд суугаа монголчууд захидал бичиж, эмгэнэл илэрхийлжээ.
Тус захидалд,
“Түүнд тохиолдсон харамсалтай явдлыг үгээр илэрхийлэх аргагүй” хэмээн, гүн эмгэнэл илэрхийлж, тэд ганцаараа биш гэдгийг онцолсон байна.
Мөн өнгөрснийг өөрчлөх боломжгүй ч илүү гэрэлтэй ирээдүй ирнэ гэдэгт найдаж, урагшлах замд нь бага ч болов дэмжлэг үзүүлэхийг хүссэнээ илэрхийлжээ.
Манилаг хоёр дахь эх орон гэж үздэг монголчуудын энэхүү дэмжлэг нь “Их зүйл биш ч чин сэтгэлээс гарсан тусламж” болохыг захидалд дурдсан байна.
Түүнчлэн шударга ёс тогтож, үнэний учир олдож, уг хэрэг эцэслэн шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн “Бууж өгөлгүй тэмцэхийг” уриалжээ.
Захидлын төгсгөлд “Манила хотод амьдарч буй Монголчууд” хэмээн бичжээ.

















