Том охин Найрриель Аттиенза:
Монголын ард түмний тусламжтайгаар хэргийн дахин нээж шалгуулах болсондоо баяртай байна. Энэ нь маш ээдрээтэй, олон жилийн өмнөх хэрэг ч гэлээ хүний ёсоор хандана гэж найдаж байна.
Түүний Монгол Улсад орж ирсэн нөхцөл байдал болон Д.Сэргэлэн хүний дор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааг нь нарийвчилж шалгуулах хүсэлтэй байна. Манай ээжийн Монгол улсад орж ирсэн нь хил дамнасан “Хүний наймаа” байсан уу?
Монгол Улсын ЗГ энэ хэргийг архивд хадгалаад хаалттай орхидог, шийдэгдээгүй хэрэг бус өнөөдөр ч гэсэн амьд хохирогчид болох хүүхдүүд бид нар чимээгүй зовоод байж байгааг хүлээн авах байх гэж найдаж байна.
Энэ хэргийг дахин нээж шалгуулахад шаардагдах бүх мэдээлэл, бичиг баримтыг гаргаж өгөхөд бэлэн байгаа гэв.
















