С.Баярцогт: Оюутолгойн гэрээг цуцалж оросын талд өгөх сонирхолтой байсан юм билээ

370

Сангийн сайд асан С.Баяр “Лхагвын тойм” ярилцлагад орохдоо “Оюутолгой гэрээ”-ний асуудлаар нэг цаг 54 минут ярьжээ.

Тэрээр ярилцлагын үеэр хамгийн ноцтой нэг зүйл ярьсан нь

“2020.07.16-нд шүүх хурлын өглөө 08:00 цагт Х.Баттулга Ерөнхийлөгч өрөөндөө дуудаад  хамтарч ажиллах санал тавьсан. Гэхдээ нөхцөлтэй. Үгүй бол шүүх хуралдаа ор гэсэн. Олон гэрчтэй. Би саналыг хүлээж аваагүй. Маргааш нь надад 10 жилийн ял өгсөн” гэсэн юм.

Мөн Швецайраас С.Баярцогтод хэрэг үүсгэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  “С.Баярцогт гэх хүнийг сайн шалгаж, хариуцлага тооц. Бид бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэх агуулгатай захидал явуулж байсныг ч дурдсан юм.

Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар С.Баярцогтыг яллуулж байгаад Оюутолгойн гэрээг цуцалж улмаар ОХУ-ын хөрөнгө оруулагч нарт өгөх гэж байсан аж.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here