Тэрээр,
-Ил задгай яриад явдаггүй няхуур хүн. Өнөөдөр ярья гэж шийдэж. Шоронд улбайх цагт бидний сэтгэлийг чангалж байсан нэгэн. Дубайн гэрээг (ДГ) хэлэлцэхэд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ/ХНГ/-ний зарчим, нөхцөлөө авч үлдэх гэж Засгийн газрын хурал дээр зад үзсэн түшээ.
Гэвч тэр хурал нь хаалттай (нууц тэмдэглэлийг нь би уншсан), Дубайн гэрээг зүтгүүлэгч Ерөнхий сайд/Ч.Сайханбилэг/ нь дотны найз нь байсны улмаас энэ тухай тэр ярилгүй ирсэн. Оюутолгойн үр өгөөж ярихад Дубайн гэрээг тойрох аргагүй тул сонсгол дээр л сая анх ам нээх шиг болсон.
Сайн улстөрч байхаас гадна сайн эр! Нас, бие нь яагаачгүй яваа анддаа амжилт хүсъе! гэжээ.
Харин Оюутолгойн сонсголын үеэр Сангийн сайд асан С.Баярцогт “С.Баяр Ерөнхий сайд байгаагүй бол Оюутолгойн гэрээ эхлэхгүй байсан. С.Баяр Ерөнхий сайд бол үнэхээр сайн манлайлагч, удирдагч” хэмээн талархал дэвшүүлж байсан билээ.
















