Манай улсад 1022 хүн ажиглалтад байна. Сөүл-Улаанбаатар чигэллийн онгоцоор ирсэн хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа ажээ. Харин [Tweet “Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 281 хүнээс авсан шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрчээ.”] [Tweet “Харин Франц улсын иргэн бүрэн эдгээд эх орон руугаа буцсан байна.”] Тэрээр буцах үедээ Монгол улс, ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад талархал илэрхийлээд, өндөр сэтгэгдэлтэй буцжээ.
Үйлчилгээний газар, сургалтын төвүүд нээгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ээлжит зөвлөмж гаргажээ.
Ялангуяа үсчин, гоо сайхны газруудад хандаж зөвлөж байна. Цахим болон утсаар захиалга авах, хүн хоорондын зайг 1,5-2 метр байлгах. Аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж картаар үйлчлэх зэрэг зөвлөмж гаргажээ.