“Эрэл”-ийн Эрдэнэбатын гэрт ажиллаж байхдаа учир битүүлгээр амиа алдсан Террил Аттиензагийн гэр бүлийнхэн хэргийг дахин сэргээн шалгуулахаар Монголд Улсад ирээд байгаа билээ.
Тэрээр өчигдөр өөрийн цахим хуудсандаа дараах постыг оруулжээ.
Өчигдөр би бүтэн өдрийг цагдаагийн байгууллагад өнгөрүүлж, ээжийнхээ хэргийн материалыг 14 жилийн дараа анх удаа нээж үзлээ.
Арван дөрвөн жилийн турш үргэлжилсэн дуугүй байдал, асуулт, шаналал эцэст нь нүдний өмнө минь нэг бүрчлэн дэлгэгдэв.
Миний уулзсан Монголын цагдаагийн алба хаагчид, прокурорууд, өмгөөлөгчид энэ хэргийг зүгээр нэг хэрэг бус, нэгэн хүний амь, хувь заяа гэдгээр нь чин сэтгэлээсээ хүлээн авч байгааг мэдэрлээ. Үнэн мөнийг тогтоохын төлөөх тэдний хичээл зүтгэл, үнэнч сэтгэл, туслах хүсэл зориг нь надад гүн сэтгэгдэл үлдээлээ.
Намайг өнгөрсөнтэйгээ нүүр тулан үлдэж байх зуур аав болон дүү Нила маань Монгол улсыг гунигт үйл явдлын бус, харин дулаан уур амьсгал, баялаг түүх, гайхамшигт гоо үзэсгэлэнгийн орон гэдгээр нь харж, мэдэрч явлаа.
Энэ бол миний ээжийн нэгэн цагт харж, хайрласан Монгол. Энэ бол өнөөдөр манай гэр бүлийг тэврэн угтсан Монгол юм.
Сэтгэлийн гүнээс, анхнаас нь бидний хажууд байж, дэмжиж ирсэн Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэн зөвхөн шударга ёсны төлөөх бидний тэмцлийг дэмжээгүй, харин уй гашуу дунд маань гэрэл гэгээ, соёл, энэрэл нигүүлслийн мөчүүдийг бэлэглэлээ.
Бид үүнийг насан туршдаа зүрх сэтгэлдээ тээж явах болно.
















