Ж.Золжаргал: УИХ-ын гишүүний нэрийг барьж хаяг нээгээд, өөрийнх нь эсрэг мэдээ мэдээлэл түгээх нь төрийн эсрэг гэмт хэрэг шүү!

145
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал уг хуурамч хаягтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ.
Тэрээр, 
-УИХ-ын гишүүний овог, нэрийг ашиглаж, “цэнхэр тэмдэгт” авч Х талбар дээр ХУУРМАГ АККАУНТ үүсгэжээ. Энэ өнөөдөр над дээр тулгарав. Маргааш аль ч гишүүний нэр дээр хиймэл аккаунт үүсэж болзошгүй!
Энэ бол нийгмийн сүлжээний үзэл бодол илэрхийлсэн асуудал биш, харин тодорхой бие хүний нэрийг ашигласан, бие хүний нэр төрд зориудаар халдсан гэмт хэрэг юм.
Ийм байдлаар бусад гишүүдийн нэр дээр хулхи аккаунт үүсгэх нь даамжирвал УИХ-ын гишүүний амыг барьж, нэрийг гутааж, дуугүй болгож, Монгол төрийг сулруулах, улмаар УИХ-ын гишүүний хууль тогтоох, хяналт тавих чадамжийн багасгаж Төрийн тогтолцоог чадамжгүй болгох хортой үр үр дагаварт хүргэнэ!
Иймд энэхүү ноцтой үйлдлийг шалгаж, хуурмаг аккаунт үүсгэсэн хувь хүнийг олж илрүүлэх хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргав.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here