Сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Э.Эрдэнэзаан бага байхаасаа МУГТ Санчирын тогтлолтыг үзээд л түүнээс хойш сагсан бөмбөгт дурлаж, 14 жилийн турш сагс үзэж, контент хийж байгаа аж.
Э.Эрдэнэзаан:
Тамирчдаас яриа авахдаа сандрах, биеэ барих гээд байдаг. Би сагсан бөмбөгт яагаад ийм хайртай вэ гэхээр сагс бусад спортоос илүү хүнийг татаж, донтуулдаг. Тиймээс би өөрийн контентуудаараа дамжуулж, сагсан бөмбөгийг сагс сонирхогч залууст түгээх, сурталчлах зорилогтой. Одоо 16 мянган дагагчтай болсон.
Залуу тамирчдаас Мөнхбаяр, Ган-Эрдэнэ болон үеийн залуусаас Энхийн-Одыг мөн өндөр амжилт гаргана гэж харж байна.
Үе үеийн сагсчдаас гарааны таван тамирчныг нэрлэвэл?
-Тавдугаарт монголын сагсны домог болсон МУГТ Х.Шаравжамц ах орно. 4-рт, МУГТ Т.Түвшинбаяр ах, 3-рт, Т.Санчир, 2-рт, МУГТ Б.Билгүүн, 1-рт холбогч О.Сэргэлэн ахыг нэрлэж байна.
















