Иргэд цахимаар шүүхэд хандах боломжтой боллоо

87

Шүүхийн ерөнхий зөвлөл 2024 оноос “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлтийг албан ёсоор эхлүүлсэн. Өнөөдөр албан ёсоор нээлээ.

“Цахим шүүх 2.0” цөм системийн хүрээнд Шүүх тогтолцооны өгөгдлийн цөм систем буюу суурь платформ, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, шүүхийн цахим архив, иргэн, хуулийн этгээд хэргийн оролцогчийн систем, өгөгдөл солилцох, дэмжих дэд бүтэц буюу интеграци, шүүхийн захиргааны үйл ажиллагааны /ERP/ систем гэсэн 7 үндсэн систем нэвтрүүлжээ.

“Цахим шүүх 2.0” систем хэрэгжсэнээр Иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах цаг хугацаа зардал хэмнэгдэж, шүүхийн үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй болно.

Мөн шүүхийн үйлчилгээний чанар дээшилж, цаашид дэвшилтэд технологийг ашиглан иргэд, олон нийт апплекэйшн ашиглан гар утаснаасаа шүүхэд хандаж, орон зай, цаг хугацаа үл хамааран шүүхийн үйлчилгээг авч, зардал хэмнэх боломжтой болох аж.

2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн “Таслан сэргийлэх арга хэмжээ”, “Зөрчлийн хэрэг шүүхэд шалган шийдвэрлэх ажиллагаа”-ны модулийг эрүүгийн хэргийн анхан шатны 32 шүүх үйл ажиллагаандаа ашиглаж эхэлнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч прокурор, өмгөөлөл, цагдаа, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай мэдээлэл солилцох бөгөөд 2026 оны 1 дүгээр улиралд бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулж, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх модулиуд үе шаттайгаар ашиглалтад орж, шүүхийн үйлчилгээ шуурхай хүртээмжтэй болох юм.

Цаашид “Цахим шүүх 2.0” системийн нэвтрүүлэлттэй холбоотойгоор кибер аюулгүй байдлыг хангах, бусад шаардлагатай төсөв хөрөнгийг цаг тухайд нь шийдвэрлэх чухал. Иймд Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн цахимжуулалтад анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here