Саудын Араб–АНЭУ-ын хилийн орчимд авсан нэгэн видео бичлэг цахим сүлжээнд тархсан бөгөөд өргөн уудам газар бүхэлдээ цасаар хучигдсан байгааг харуулсан байна. Саудын Арабын баруун хойд нутгийн оршин суугчид цөл нутгаар цас орсон ховор үзэгдэлд ихэд баярлажээ.
X платформд нийтлэгдсэн уг бичлэгт цагаан тал дундуур машин явж, дээрээс нь бараан үүлс нөмөрсөн харагдана. Тус бүс нутаг нь ихэвчлэн халуун уур амьсгалаараа алдартай юм. Цас хэдэн мянган хавтгай дөрвөлжин километр талбай бүхий цөлийн бүсийг хамарч, баруун хэсгийн Троена уулын нуруунаас эхлэн Эр-Риядад ойр орчмын нутгуудыг бүрхжээ.
Khaleej Times-ын мэдээлснээр, томчууд хүүхдүүдийн хамт цасан дээр дуулж, бүжиглэн, ер бусын цаг агаарыг баяр хөөртэйгөөр тэмдэглэжээ.
















