МУГД Ц.Цэвэрбал: Сагсан бөмбөгийг тоглоом биш спорт гэж хардаг болсноос хойш хөгжил ирнэ

141

Спортын төв ордон дээр болж буй “Холбооны цом”-ын тэмцээний үеэр МУГД Ц.Цэвэрбал багштай ярилцлаа.

МУГД Ц.Цэвэрбал:

Бичлэг үзэх:

-Би 20 жил сагсан бөмбөгийн дасгалжуулагч хийж, 20 жил тамирчин байсан. Азийн чоно, Угалзын цөөвөр, Моносоник, Азаргууд, Ёлууд, Баянзүрх буллс, Ирвэсүүд гэх багуудыг дасгалжуулж, 4 аварга 4 дэд аварга болж байсан.

Сагсан бөмбөгийн ууган гавьяат дасгалжуулагч нь би. 5 гавьяат тамирчин шавьтай хүн. Зүүн өмнөд азийн тэмцээнд 1993, 1997, 2001 онуудад 3 удаа дасгалжуулж байсан.

Сагсан бөмбөгт үе солигдож байна. Цаашдаа энэ журмаараа цаг үеэ олсон шинэчлэлүүд хийгээд явахаар өшөө илүү хөгжинө. Гадаад арга хэмжээнүүд их олон болсон. Ази тивийн өрсөлдөөнд Монгол Улс орж ирсэн байна.

Гэвч монгол хүний бие бялдар, үзэл санаа, цаг агаарт тохирсон сагсан бөмбөгийн сургалт одоог болтол олоогүй л байна. Одоо цаг үед олон гадаад мэргэжилтэнгүүд ирж байгаагийн дотор сайн, муу янз бүр байгаа байх. Эдгээрээс хэрэгтэй зүйлээ аваад явах нь зөв.

Оноо авна гэдэг бол нэг л үзүүлэлт, чи 100 оноо авсан ч эсрэг баг чинь 101 аваад хожигдвол хэнд ч хэрэггүй.

Спортод ялахын ухаан гэж бий. Хожихын ухаан бол яах вэ… Нэг өдөр хожно, нэг өдөр хожигдоно. Ялахын тулд оноо, дамжуулалт, хамгаалалт, үсрэлт, хурд, ухаан, тэвчээр гээд цогц байж л ялдаг.

Монголын сагсан бөмбөгийн нэг онцлог нь хүн амаас шалгаалаад нэг үеэс 10 сайн тоглогч төрдөг.

Сагсан бөмбөгийг тоглоом биш спорт гэж хардаг болсноос хойш хөгжил ирнэ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here