Б.Жавхлан: Татварын багц хуулийн хүрээнд 2,8 их наяд орчим төгрөг чөлөөлөгдөж, иргэдийн гар дээр үлдэнэ

202

МАН-ын бүлгээр Татварын багц хуулийг хэлэлцжээ. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

Яриаг үзэх линк:

-Татварын багц хуулийн өөрчлөлтийн бэлтгэл ажлыг сүүлийн жил гаруйн хугацаанд хангасан. Энэ хугацаанд давхардсан тоогоор 200-аад мянган иргэд, ААН, татварын байгууллага, орон нутгийн ЗДТГ-ууд санал  явуулсан. Үүний үр дүнд Татварын багц хуулийн өөрчлөлтийг хийх гэж байна. 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 4 дэх удаагаа Татварын багц хуулийн өөрчлөлтийг хийх гэж байна. Өмнөх өөрчлөлтүүдийг 8-12 жилийн хугацаатай хийж байсан бол 2019 онд хамгийн сүүлд хийснээс хойш 5 жилийн дараа хийх гэж байна.

Нийт 30 төрлийн татвар байдаг. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд 9-10 татварт өөрчлөлт орно. 20-оод зохицуулалтын шинжтэй өөрчлөлт оруулна. Үүний үр үнд 2,8 орчим их наядын татвар ард иргэд, ААН-ийн гар дээр үлдэнэ.

Тухайлбал, нэг их наяд орчим ХХОАТ чөлөөлөгдөж, иргэдийн гар дээр үлдэнэ. ХХОАТ бол орон нутгийн татварын гол орлого байдаг. Үүнийг чөлөөлснөөр тэр хэмжээгээр төсвөөс орон нутагт татаас өгөх ачаалал ирнэ гэсэн үг. Гэхдээ төсөвт 4 орчим их наялдын ачаалал ирнэ.

Татварын багц хууль гэхээр Татварын ерөнхий хууль, НӨАТ-ын хууль, ХХОАТ-ын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиуд өөрчлөлт орох юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here