ХҮН нам 3 дахь удаагаа үзэл баримтлалаа өөрчилж, ПРАГМАТИЗМ баримтлахаа зарлажээ

118

ХҮН нам саяхан болж өнгөрсөн Их хурлаараа Намын дарга Т.Доржханд “Элдэв үзэл суртлаас илүүтэй асуудалд прагматик ханддаг нам болно” гэдгээ зарласан байна. 

Тус нам анх 2011 онд Хөдөлмөрийн Үндэсний Нам нэрээр байгуулагдахдаа “Хүмүүнлэг, эрх чөлөөний болон баруун төвийн нам” гэдгээ зарлаж байсан юм.

Харин 2022 онд нэрээ ХҮН нам болгон өөрчилж “Хүмүүнлэг, эрх чөлөөний” үзлээ гээж “баруун төвийн нам” гэдгээ зарлаж байв.

Тэгвэл өнөөдөр ямар нэгэн үзэл баримтлалд захирагдахгүй “Прагматизм” буюу асуудалд бодитой хандана гэдгээ зарлажээ.

Уг асуудлаар нь УИХ-ын гишүүн, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаагаас тодруулахад,

УИХ-ын гишүүн Б.Найдалаагийн яриа:

“Манай нам үзэл баримтлалаа солиогүй. Ямар нэг измд баригдахгүйгээр асуудалд бодитой хандана гэсэн үг. Тэгээд ч манай нам өмнө нь барууны эсвэл зүүний гэж ямар нэг үзэл баримтлал зарлаж байгаагүй. Барууны болон зүүний үзэлтэй эсэхийг судлаачид л тогтооно” гэсэн юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here