Р.Чингис: Цэргүүд биенээ зодсон асуудал бидний нүднээс далд “хар бүс”-д болсон байна

235

Дотоодын цэргийн 05-р ангид хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодож, дэглэж буй бичлэг өчигдөр орой/2025.12.24/ цахим хуудаст цацагдсан. Уг асуудлаар ЦЕГ болон Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Р.Чингис нар тайлбар өгсөн юм.

Бичлэг үзэх линк:

Тэрээр,

-Бидний мэдэхгүй, камергүй газар амрах комманд өгөөд, амрах үед ийм үйл явдал болжээ. Тухайн цэргүүд бүгд нэг оны цэргүүд, бага дарга нар. Бидний авсан мэдээллээр хоороднын харилцаанаас үүдсэн юм билээ. Харин юунаас эхэлснийг хууль, хяналтын байгууллага шалгаж, тогтооно.

Дүрмийн бус харилцаа үүсгэхгүйн тулд камержуулалтыг сайн хийсэн боловч хараа, хяналтаас гадуур “хар бүс”-үүд байдаг юм. Тэр “хар бүс” буюу хувцсаа сольдог, угаадаг өрөөнд ийм хэрэг болсонд харамсаж байна. Энэ зургийг авсан хүнд талархаж байна.

Цэргийн алба хаагчид яаж зөв хүмүүжүүлэх вэ, яаж аятайхан авч явах вэ гэдэг нь зөвхөн бидний толгойны өвчин биш, нийгмийн асуудал, төр засгийн бодлогын асуудал.

Тухайн цэргийн биеийн байдал хэвийн байна. Нэрийн мэргэжлийн эмчид шаардлагагүй гэж тогтоосон. Уг хэргийг шалгуулахаар ХЭҮК, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here