“Улаанбаатар Метро” төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 1 дүгээр шатны тендерийг 2024 оны 10 дугаар сард зарлаж 2025 оны 4-р сард нээсэн бөгөөд тус тендерт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Монгол, БНСУ зэрэг нийт 7 улсын 27 оролцогч байгууллага материал ирүүлж сонирхлоо илэрхийлсэн.
Тэгвэл тендерийн 2 дугаар шат (Багц l)-ны тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж дууссан бөгөөд өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 24-ны өдөр уг тендерийг EPC+F нөхцөлтэйгөөр материалаа ирүүлсэн 27 сонирхогч оролцогчдын дунд зарлаж байнаг гэжээ.
















