11 настай Энхболдын Төгс-Эрдэнэ хүүгийн мөрөөдөл биелжээ

314

Дээд лигийн тоглолтын үеэр 11 настай хүү Эс Жи Эйпс багийн өмсгөлтэй гарж ирэн үзэгчдийг гайхшируулав.

Спорт хувцас үйлдвэрлэгч TG SPORT-ийн хамт олон “TG Care” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд тус хөтөлбөрөөрөө дамжуулан нэгэн бяцхан сагсан бөмбөг сонирхогч хүүгийн мөрөөдлийг бодит болголоо.

“TG Care” хөтөлбөрийнхөө хүрээнд Үндэсний Дээд Лигийн ажлын алба болон Эс Жи Эйпс багтай хамтран Э.Төгс-Эрдэнэ хүүд мартагдашгүй дурсамж бэлэглэв.

11 настай Энхболдын Төгс-Эрдэнэ хүү “Омни Эрдэнэт Майнерс” багийн эсрэг тоглолтод Эс Жи Эйпс багийн тоглогчийн дүрээр оролцлоо. Тоглолтын өмнө нь ордонд Эс Жи Эйпс багийн тоглогчоор зарлуулж, танилцуулагдсан байна. Төгс-Эрдэнэ хүү тоглолтын турш сэлгээний суудалд тоглогчидтай хамт сууж, Үндэсний Дээд Лигийн жинхэнэ уур амьсгал, багийн эв нэгдэл, мэргэжлийн багийн тамирчдын уур амьсгалыг биеэрээ мэдэрч чаджээ.

Энэ хөтөлбөр цааш хүрээгээ тэлж, олон олон хүүхдүүдэд гайхалтай дурсамжийг бүтээж өгнө гэдэгт итгэлтэй байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here