Хувьцааны ногдол ашиг өнөөдрөөс иргэдийн дансанд орох уу?

1293

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд ногдол ашгийг 2020 оны [Tweet “5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ХХК-д байрлах иргэдийн үнэт цаасны дансаар дамжуулан тараах тухай мэдэгдсэн.”]

05-р сарын 01-ний өдөр баасан гараг байсан бөгөөд түүний дараа өдрүүд амралтын өдөр таарсан учир шинэ долоо хонгоом ногдол ашгаа тарааж эхлэх болов уу гэсэн хүлээлт иргэдэд байна.

[Tweet “Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2.512.000 иргэн байгаагаас 2.036.000 иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна.”]
Иргэн та Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн цахим хуудас эсвэл 158989 дугаарт регистерийн дугаараа латин үсгээр бичиж илгээснээр үнэт цаасны данс нээлгэж байсан эсэхээ шалгаж болно.
Нээлгээгүй бол дансаа нээлгэх шаардлагтай юм. Хувьцаа эзэмшигч үнэт цаасны дансаа нээлгээгүй байсан ч ногдол ашгийн мөнгөн хөрөнгө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК дээр хадгалагдана.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here