Энэ талаар Солонгосын Chosun TV тусгай сурвалжилга бэлтгэжээ.
Тухайн мэдээнд, “Гэрлэн дохион дээр зогсож байсан цагаан машиныг араас нь хурдтай ирж явсан хар машин мөргөсөн. Үүний улмаас цагаан машин ч мөн адил урдан машинаа мөргөжээ.
Уг осол 12-р сарын 12-ны өглөөний 6 цагийн орчимд Сөүл хотын Ганнам дүүргийн зам дээр болсон аж. Мөргүүлсэн цагаан машин маш ихээр эвдэрч, урд хэсгийг нь таних боломжгүй болсон бөгөөд жолооч нь мөн гэмтэл авсан байна. Харин осолд холбогдсон хар өнгийн тансаг седан автомашин дээр “Деса (дипломат)-ын зориулалтын машин” гэсэн тэмдэгтэй, 001 дугаартай байсан ч “Деса” гэсэн бичиг танигдахгүй байжээ.

Солонгосын Гадаад хэргийн яамнаас Монголын Элчин сайдын яам цагдаагийн мөрдөн шалгалтад идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэж мэдэгдсэн байна. Цагдаа нар жолоочийг согтуугаар жолоо барьсан хэргээр баривчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шалгаж байна.

Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=lEPi9jFFWJk
















