М.Далайцэрэн: Дүүргийн сонгуулийн хороог хууль зөрчин байгуулж байна

463

Нийслэлийн сонгуулийн хороо нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа хууль бус тогтоол гаргасантай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мэдээлэл хийлээ.  

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 17.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/28 дугаар тогтоолоор дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг  Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.

Гэвч Нийслэлийн сонгуулийн хороо нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Дүүргийн сонгуулийн хороо байгуулах тухай” 02 дугаар тогтоолоор[Tweet “МАН-ын бүлгийн саналыг 100% үндэслэн нэр бүхий 5 албан тушаалтныг дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд оруулан баталжээ.”]Өөрөөр хэлбэл, АН-ын саналыг огт тусгаагүй байна.  энэ нь илтэд хууль зөрчсөн үйлдэл гэж БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид үзэж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here