Зул сарын баярыг дэлхийн 160 гаруй оронд тэмдэглэдэг байна

61
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 25-ны өдөр дэлхий дахинд Зул сарын баярыг тэмдэглэж байна.
Дэлхийн 160 гаруй улсад Зул сарын баярыг албан болон уламжлалт хэлбэрээр тэмдэглэж байгаа бөгөөд соёл, шашин, үндэстэн ястан үл харгалзан өргөн хүрээнд тэмдэглэдэг олон улсын баяр болжээ.
Энэхүү баяр нь Христийн шашны хамгийн чухал баяруудын нэг бөгөөд Есүс Христ мэндэлсэн өдрийг дурсах утга агуулгатай юм. Зул сарын баяр нь зөвхөн шашны баяр төдийгүй энх тайван, хайр энэрэл, эв нэгдлийг бэлгэдсэн олон улсын баяр болон өргөжсөн байна.
Энэ өдрийг тохиолдуулан улс орнуудын хот, суурин газруудыг баярын гэрэлт чимэглэлээр гоёж, соёл, урлагийн олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай.
Мөн иргэд гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ цуглан, бие биедээ сайн сайхныг ерөөж, бэлэг солилцон баярын уур амьсгалыг бүрдүүлдэг. Зул сарын баяр нь харилцан хүндлэл, нинжин сэтгэл, тусч зангийн үнэ цэнийг сануулдаг өдөр хэмээн үздэг юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here