#COP17 ХООЛНЫ ҮЛДЭГДЛИЙН ХОР…
Хоол, хүнсний хаягдал зөвхөн эдийн засагт хохирол учруулдаггүй. Байгаль орчинд хортой нөлөө үзүүлээд зогсохгүй ялзарсан хоол, хүнсний хог хаягдал нэмэгдсэнээр химийн бодис, метаны ялгаралтыг улам нэмэгдүүлж, хүлэмжийн хийг ихэсгэж байдгийг мэдэх үү. Зүйрлэвэл, ходоодныхоо хэмжээнээс илүүг идэх хүсэл нь ХҮЛЭМЖИЙН ХИЙГ нэмэгдүүлэх эх үүсвэр болж байдаг юм. Тэгвэл танд “Дэлхийн хоол хүнсний алдагдал-хаягдал” товхимлоос хүн төрөлхтөн ямар их хоолыг зүгээр л хог болгон хаядаг талаарх тоон баримтаас хэдхэнийг сонирхуулъя.
Хүн төрөлхтөн жил бүр 1.3 тэрбум тонн буюу нийт үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний гуравны нэгийг хаядаг
Барууны өндөр хөгжилтэй орнууд жил бүр 222 сая тонн хоол хүнс хаядаг. Энэ нь Африкийн Сахарын бүсийн орнуудын үйлдвэрлэдэг хүнсний хэмжээтэй адил
Дэлхийн хэмжээнд хаягдаж байгаа хоол хүнсний хэмжээ нь тухайн жилд үйлдвэрлэсэн өглөөний хоолонд хэрэглэдэг нийт гурил, будааны хагастай тэнцдэг
Хоол хүнсний хаягдал нь ус, газар, эрчим хүч, хүний хүч хөрөнгө, хөдөлмөр гээд маш их үргүй зардал үүсгэдэг бөгөөд тэр хэмжээгээр дэлхийгээс ялгаруулж байгаа хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг
Дэлхийн хэмжээнд жилд 100.0-130.0 сая тонн загас барьдаг бол 30 сая тонныг алдагдал хаягдал болгож байна
АНУ-д ойролцоогоор жилд үйлдвэрлэсэн хоол хүнсний 30 хувь буюу 48.3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хоолыг хог болгодог
Английн айл, гэр бүл жил бүр жилийн үйлдвэрлэсэн 22 сая тонн хүнснийхээ гуравны нэг буюу бараг 7 сая тонныг хаядаг
-АНУ-ын хог хаягдлын 2-т хоолны хаягдал ордог. Энэ нь агаарт гарч байгаа хорт хий метаны хамгийн гол эх үүсвэр болж байна.















