Улсын онцгой комиссын шийдвэрээр тавдугаар сарын 04-ний өдөр [Tweet “ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.”]

Есөн сурагчийг Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор эх оронд нь авчирсан байна. Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245- р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, сурагчдаас асуумжийн хуудас бөглүүлэн, биеийн халууныг хэмжиж, ачаа тээшинд ариутгал хийж нэвтрүүллээ.




















