АНУ-ын Калифорни мужид аймшигт үер бууж, зам харгуй эвдэрч, байшин, машин үерт автаж байна

123
Зул сарын баярын өдөр шуурга дэгдэж, өмнө нь түймэрт өртсөн АНУ-ын Өмнөд Калифорнийн бүс нутгуудад аадар бороо орсны улмаас гэнэтийн үер бууж, нуранги үүсч, зам харгуй эвдэрч сүйдэж байна.
Хавайгаас АНУ-ын баруун эрэг рүү их хэмжээний чийг зөөдөг “Pineapple Express” хэмээх атмосферийн голын нөлөөгөөр үүссэн эдгээр шуурга нь хэдхэн хоногийн дотор Калифорнид хэдэн сарын хур тунадастай тэнцэх хэмжээний бороо оруулах төлөвтэй байв.
Пүрэв гарагийн өглөө/орон нутгийн цагаар/ АНУ-ын Үндэсний Цаг Уурын Алба (NWS) Лос Анжелес хотыг багтаасан Өмнөд Калифорнид хэт их хур тунадас орох эрсдэлтэй гэж сэрэмжлүүлсэн байна.

Олон давтамжтай гэнэтийн үер буух магадлалтай. Үүнээс гадна олон горхи, жалга үерлэж, улмаар томоохон гол мөрөнд нөлөөлж болзошгүйг анхааруулсаар байна. Үер нь саяхан түймэрт өртсөн бүс нутгуудад болон тэдгээрийн ойролцоо шавар, нуранги үүсгэж магадгүй,” хэмээн NWS мэдэгдсэн байна.
 
Өмнөд Калифорнийн зарим хэсэгт бороо түр намдсан ч дахин ширүүсэх төлөвтэй байсан бөгөөд зарим бүс нутагт салхины хурд цагт 88.5 км хүртэл ширүүсэж болзошгүйг анхааруулжээ.
 
Мужийн эрх баригчид Лос Анжелесийг багтаасан хэд хэдэн тойрогт онц байдал зарласан байна. LA тойрогт бороо үргэлжлэн орсоор байгаа тул зам, усан суваг, үерийн далангууд маш аюултай нөхцөлд байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here