МУГТ Б.Энх-Оргил: Гэр бүлийхэн болон намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа

247

Холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил МУГТ цол хүртлээ. 

МУГТ Б.Энх-Оргил: 

Бичлэг үзэх:

-Энэ сайхан өдөр энэ эрхэм хүндэттэй цолыг авж байгаадаа маш их баяртай байна. Хэлэх үг олдохгүй байна…

Ийм сайхан туурга тусгаар, түүхтэй улсын иргэн болоод, энэ өдөр төрдөө үнэлүүлээд МУГТ цол авсандаа туйлын их баяртай байна.

Манай багш 11 жилийн өмнө дэлхийн аварга болж байсан. Түүний залгамж халаа болоод, бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд багшийнхаа амжилтыг үргэлжлүүлсэн дээ маш их баяртай байгаа.

Гэр бүлийнхэн болон намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. 2025 он миний хувьд өгөөжөө өгсөн сайхан жил байлаа.

2025 оны эхний тулаанаа ялалтаар эхлүүлээд сүүлийн тулаанаа ялалтаар хааж дэлхий аварга болоод МУГТ цол хүртсэндээ үнэхээр баяртай байна.

2026 онд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд хоёр тулаан хийх зорилт тавьсан. Мөн бүсээ хамгаалах ёстой. Бүх зүйлээрээ хичээх болно.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here