Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдӨ.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийндарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзлаа.
[Tweet “Уулзалтаар Монголын Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар санал солилцлоо.”]Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийнАжлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүйбайдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм. ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолойтатах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ рууМонголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоометр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой төслийн ажил юм.
Дашрамд дурдахад, Оросын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефть, хоёрдугаарт байгалийн хий ордог байна. Экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.